Onon balj mp approved version 2011 07 28 baga

Page 12

ОНОН-БАЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

төлөгч-өвс (Achillea acuminata) зэрэг зүйлүүд энэ БЦГ-т ургадаг [7]. Монгол Дагуурын тойрогт нийт 132 зүйл хөвд тэмдэглэгдсэнээс 60 орчим хувь нь ОББЦГ-т тохиолдоно. Ялангуяа ой бүхий нутагт ус цуглуулах, усыг жигд хуваарилах экологийн онцгой үүрэг бүхий Aulacomnium palustre, A.turgidum, Bryum argenteum, Climacium dendroides, Dicranum bonjeanii, D.brevifolium, D.congestum, D.elongatum, Entodon challengeri, Hylocomium splendens, Hypnum plicatulum, Mnium marginatum, Pleurozium schreberi, Polytrichum strictum, Ptilium crista-castrensis, Rhodobryum roseum, Rhytidium rugosum, Sphagnum magellanicum, Thuidium abietinum, T.philibertii зэрэг 20 гаруй зүйл хөвд ургана [6]. Ойн сан: БЦГ-ын нутаг дэвсгэр Монгол орны Ботаник-газарзүйн мужлалаар МонголДагуурын районы дорнод хэсэгт, Монгол орны ой-ургамалшлын мужлалаар Өмнөд өвөр Байгалийн ой-ургамалшлын мужийн Дагуурын ой-ургамалшлын хошууны Эрээний нарс, хус, дагуур шинэсэн тайгархаг ойн тойргийн Балж, Эрээний нурууны районд хамаарна. ОББЦГ-ын ойд анх сумдын хэмжээнд 1956 онд агаарын тоймчилсон судалгаа хийж, түүнээс хойш Бүрэнхааны модны үйлдвэр байгуулах нөөцийг тогтоох зорилгоор 1971, 1986 онуудад хэсэгчилсэн байдлаар судалгаа хийсэн байна. Харин 2005 онд Байгаль орчны яамны захиалгаар ОХСТ бүх сумдад ой зохион байгуулалтыг хийж гүйцэтгэсэн (Хүснэгт 1). Тус цогцолборт газрын 61.8% буюу 257185 га талбайг ойн сан эзэлж байгаагаас 51.7% нь шинэс, 32.3% нь хус, улиас, 16.0% нь нарсан

ой бөгөөд “А” хэсгийн 65.2%, “Б” хэсгийн 34.8% нь ойн сан бүхий газар байна. Энэ бүс нутаг нь Монгол орны сибирь шинэс (Larix sibirica)-ний зүүн тархац, дэлхийн дагуур шинэс (Larix dahurica)-ний өмнөд тархац бөгөөд Крыловын нарс (Pinus Krylovii), дагуур шинэс, Чекановскийн шинэс (Larix czekanowski Bogdanov (1931)) гэсэн гурван зүйлийн шилмүүст мод Монгол орны хэмжээнд зөвхөн энэ газарт тархсан байна. Эдгээрээс Монгол улсын “Улаан ном”-д дагуур шинэс орсон. Энд сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаагийн түймэр гарсанаас болж шинэсэн ой хусан ойгоор солигдох явц үргэлжилсээр байна. Ийм хоёрдогч гаралтай хусан ойн дотор 4060 насны хус зонхилж байна [7]. Тус цогцолборт газарт хийсэн ойн хөнөөлт шавжийн судалгаагаар нахиа-найлзуур, навч шилмүүс, иш холтосны экологийн бүлэгт багтах 10-аад зүйл шавжийг илрүүлсэн байна. Цогцолборт газрын шинэс, нарсан ойд сибирийн хүр, тоо толгойн бууралтын шатандаа орж, нарсны хүр эрвээхэй харьцангуй цөөн тоогоор тохиолдож байна. Модлогоор хооллогч эвэрт, мөлгөр, холтосч зэрэг олон зүйл цохын нисэлт элбэг байгаа нь ялангуяа шилмүүст мод түймэрт өртөж, навч шилмүүсээр хооллогчид болон эмх замбараагүй мод бэлтгэлийн улмаас ойн экологийн тэнцвэр алдагдсан болохыг харуулж байна. Түймэрт өртсөн болон хортон шавжид нэрвэгдсэн шинэс, нарсан ойд мэргэжлийн байгууллагын зөвлөмж, дүгнэлтийн дагуу цэвэрлэгээний огтлол хийх, хөнөөлт шавжийн биологи, олшрол, тархалт, хөнөөлийн голомтыг суурин аргаар судлах ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах шаардлагатай [7].

ОББЦГ-ын ойн сангийн талбай (2005 оны ой зохион байгуулалт) /га-гаар/ № 1. 2. 3. 4. 5.

Сумын нэр Хэнтий Дадал Хэнтий Биндэр Хэнтий Баян-Адрага Хэнтий Норовлин Дорнод Баян-Уул Нийт

11

Ойн талбай Ойгоор Ойгоор бүрхэгдсэн бүрхэгдээгүй 116835 36327 23396 14118 3296 1253 15533 4051 13163 6261 172233 62010

Ойн талбайн дүн 153162 37514 4549 19584 19424 234233

Ойн бус талбайн дүн 16796 4130 75 796 1155 22952

Хүснэгт 1

Бүх талбай 169958 41644 4624 20380 20579 257185


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.